top of page

ЭДГЭРЛИЙН УРСГАЛАА НЭЭХ НЬ

3 өдрийн үнэгүй сургалт

Lavender Fields

Хорвоогоор дүүрэн сайн сайхан зүйлс байгаа.  Элбэг хангалуун байдал, хайр энэрэл, хүлээн зөвшөөрөл, таныг хайрлан харсан тэр харц, дэмжлэг бүх зүйл байгаа. Бид нар трауманаасаа болоод л тэр сайхан зүйлсийг өөрөөсөө түлхээд холдуулаад хаачихдаг. Эдгэрлийн урсгалаа нээнэ гэдэг бол нэг талаараа амьдралын сайн сайхны урсгал таны амьдралд нээлттэй болно гэсэн үг.  Энэ урсгал нээгдээд ирэхээр амьдралын гоё сайхныг мэдэрч, эерэг мэдрэмжүүдийг авч, анзаарч эхэлдэг. 

 

Миний хувьд амьдралын өөрчлөлтийг хийх явцдаа надад эдгэрэл ямар их хэрэгтэй байгааг ойлгож, өөрт тохирох арга аргачлалыг эрэлхийлж явсны эцэст Соматик эдгэрлийн аргыг олж мэдсэн бөгөөд өөртэйгөө ажиллаж, өөрийгөө өөрчлөхөд нөлөөлсөн тэр бүх зүйлээ та нартайгаа “Эдгэрлийн урсгалаа нээх” 3 өдрийн сургалтаараа хуваалцах гэж байгаадаа туйлын баяртай байна.

Artboard 1 copy 6_4x.png

Эдгэрлийн урсгалаа нээх 3 өдрийн сургалт яагаад хийгдэх болсон бэ?

Lavender Fields

 

Эдгэрлийн аялал хийнэ гэдэг нь дандаа өнгөрсөнөө дурсан санаж, сөрөг мэдрэмжүүдээ дахин мэдрэх замаар хийгдэх албагүй. Эдгэрэл үнэндээ яг одоо цагт явагддаг бөгөөд  өнгөрсний чинь мэдээлэл одоо цагт биед чинь оршин байдаг. Түүнийг одоо цагаасаа гарч заавал өнгөрсөнд очихгүйгээр яг одоо энэ мөчид суллах замаар эдгээж болно. Тэр үед өнгөрсөн чинь засагдаж л байдаг.  Бүх траумагаа нэг дор бүгдийг нь суллах ч албагүй. Үнэндээ дахин дахин траума үүсгэсэн үйл явдлаа дурсан ярих үед тэдгээр нь бидний бие дээр одоо цагт амьдарч байдаг. Харин биеийг чимээгүй сайхан сонсоод суллаж сурах дээр анхаарах нь эдгэрлийн аялалын чухал нэг хэсэг юм. 

 

Иймд би танд Мэдрэлийн систем ба трауманы нөлөө, Дотоод гэр бүлийн систем болон Өвөг дээдсийн эдгэрэл гэсэн 3 үндсэн агуулгын хүрээнд эдгэрлийн аялалаа эхлүүлэхэд тань туслах шинэлэг бөгөөд таны өдөр тутмын амьдралд хэрэг болохуйц арга аргачлалууд санал болгож байна. Та эдгээр агуулгыг ойлгож мэдсэнээр заавал өнгөрснөө дурсан, дахин дахин сэдрээхгүйгээр трауматайгаа ажиллах боломжийг олж авах юм.

Эдгэрлийн урсгалаа нээх сургалт хэнд тохиромжтой вэ?

Эдгэрэл гэхээр хүмүүс ихэнхидээ бясалгал хий л гэж хэлдэг. Гэтэл заримдаа удаан хугацаанд гүн стресстэй явсан,  амьдралын ачаалал өндөр, олон бага насны хүүхэдтэй, хүүхэд насны хүнд траума туулсан бол жоохон төвлөрөөд ирэхэд маш хүнд мэдрэмжийг мэдэрдэг. Иймд эдгэрлийн урсгалаа нээх аялалд дараах хүмүүсийг онцгойлон урьж байна: 

  • Бясалгал хийх гээд чадахгүй, нэг л төвлөрч өгөхгүй байгаа бол

  • Өдөр тутмын амьдрал нь үнэхээр завгүй, ачаалал ихтэй байдаг хүмүүс

  • Бясалгал хийсний дараа энгийн амьдралаараа амьдарч чадахгүй өнгөрсөндөө гацчих гээд байгаа хүмүүс

  • Удирдах түвшний ажил эрхэлдэг, оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс

  • Харилцаандаа нэг л учраа олохгүй байгаа хүмүүс (харилцаанаас зугтдаг, өөрөө өөртэйгөө харилцах харилцаан дээр асуудалтай, түрэмгийллийн харилцааны хэв маяг өндөртэй)

  • Амьдралдаа маш өндөр хариуцлага үүрдэг, хэт их хичээл зүтгэлтэй хүмүүс

  • Төрөл бүрийн донтолттой хүмүүс

  • Эцэг, эхчүүд хамрагдвал үнэхээр ач тусыг хүртэж чадна.

Би энэ сургалтаас юуг олж мэдэх вэ? 

Агуулга

 Өдөр 1: Мэдрэлийн систем ба трауманы нөлөө

Бидний хамгийн түрүүнд ойлгох ёстой чухал зүйл бол биологи буюу энэ сав, физик биеийнхээ учрыг олох явдал юм. Бие дотор өөрт нь маш гоё мэргэн ухаан оршиж байдаг. Биеийнхээ, биологийнхоо учрыг олсноор тэнд байгаа алив стрессийн реакциуд, трауманы реакциудыг тухайн мөчид нь суллаж, зохицуулж сурна.

Өдөр 2: Дотоод гэр бүлийн систем

Бидний дотор дотоод гэр бүлийн систем гэх гайхалтай систем ажиллаж байдаг. Энх тунх цагт гэр бүлийн гишүүд тойрч суугаад хоолоо хувааж идээд, тоглож нааддаг байсан бол хүнд зүйл тохиолдоход бүгд нэг нэгэн рүүгээ харж чадахгүй, буруу хараад суучихдаг. Тэгэхээр бид нарын сэтгэлд трауманы гэмтэл авахаар хуваагдал үүсчхэж байгаа юм. Self-energy буюу өөрийн эдгэрлийн энерги, өөрийн жинхэнэ ухамсар гэж байдаг. Эдгэрлийн аяллаар тэр жинхэнэ ухамсрыг ил гаргаж ирэх нь маш чухал.

Өдөр 3:  Өвөг дээдсийн эдгэрэл

Та одоогийн өөрийнхөө амьдралаараа хойч үедээ, өөрийнхөө өвөг дээдэстээ ч нөлөөлж байдаг. Өвөг дээдэстэйгээ холбоо тогтоож, тэд нарынхаа билиг авьяасыг нээж, тодорхой зан үйлүүдийг хийгээд, одоо цагтаа өөр дээрээ эдгэрэл хийх үед удмын мэдээлэл бичигдэж, цэвэрлэгдэж хойч үед чинь ч гэсэн траума дахин дахин дамжихгүй нөхцөл байдал үүснэ гэсэн үг.

Ocean

БҮРТГҮҮЛЭХ

Subscribe to get email updates and access to exclusive subscriber content. 

Thanks for submitting!

bottom of page