
CONTACT

Thanks for your interest in my services, I can’t wait to get started. Please fill out the form below to book a free consultation session with me.

CONTACT

Thanks for your interest in my services, I can’t wait to get started. Please fill out the form below to book a free consultation session with me.
КЛАРИТИ КӨҮЧИНГ
ХӨТӨЛБӨР
Мэргэжлийн түвшний траумад мэдрэг, соматик суурьтай көүчинг хөтөлбөр. Ухаарал хүнийг өөрчилдөггүй. Сэтгэл зүйн аюулгүй орчин бүхий нинж харилцаанд л хүн өөрчлөгддөг.
Ухаарал хангалтгүй үед…
Үйлчлүүлэгч дахин дахин ижил асуудалдаа гацах үед та яг юу хийхээ мэддэг үү?
Үгээс хальж сонсож чадаж байна уу?
Хэл ярианаас цаадах энерги, мэдээллийг анзаарах ур чадвартай юу?
Хүчтэй идэвхжил/гүн цөхрөл илрэх үед…
Мэдрэлийн тогтолцооны хэт болон сул идэвхжилийг таньж, зохицуулж чаддаг уу?
Аюулгүй орон зай бий болгож чадах уу?
Мэдрэлийн тогтолцооны түвшинд итгэлцэл, энх тунх орчныг цогцлоож чадах уу?

Яагаад зөвхөн ухаарал хангалтгүй вэ?
Онол мэддэг, зөв асуулт асуудаг, анализ хийдэг байлаа ч бодит практикт үйлчлүүлэгч дахин дахин ижил асуудалдаа гацах нь бий. Энэ нь ур чадвар дутсаных биш — мэргэжлийн сургалтад мэдрэлийн тогтолцоотой хэрхэн ажиллахыг хангалттай заадаггүйтэй холбоотой.
Далд ухамсарт хүрч ажиллах ур чадвар
Хэл ярианаас цаадах мэдрэлийн тогтолцооны дохио, идэвхжилийг уншиж сурна.
Траумад мэдрэг аюулгүй орчин
Дахин сэдрээлгүйгээр аюулгүй орон зайг тогтвортой барих арга зүй.
Соматик суурьтай арга зүй
Бие, сэтгэлд энх тунх аюулгүй мэдрэмж хүртээх замаар трауманы гацсан энергийг чөлөөлөх соматик эдгэрлийн арга зүйд суралцана.
Хөтөлбөрийн онцлог
Шинжлэх ухаан, сүнслэг ухааныг хослуулан соматик эдгэрлийн арга зүйгээр баяжуулсан бие, сэтгэл, сүнсний түвшинд өөрчлөлт хийх чадамжтай мэргэжилтэн бэлтгэх зорилготой хөтөлбөр.
Байгалийн хууль, сүнслэг ухааны үндсэн зарчимд суралцан бие, сэтгэлийн хямралын шалтгааныг учир шалтгааны гүнд ойлгодог болно.
Дотоод гэр бүлийн систем сэтгэл заслын аргаар сэтгэлийн учрыг тайлж, сэтгэлийн ачаа, зөрчлийг тайлж сурна.
Мэдрэлийн тогтолцоо, биетэй хүртэхүйн мэдээллийн түвшинд ажиллан, далд ухамсарт он удаан жил нуугдсан сэтгэл хөдлөл, мэдрэмж, энергийг чөлөөлөхөд суралцана.
Шууд ашиглаж болох көүчинг протоколтой болохоос гадна сургалт хооронд нэмэлтээр супервижн, дэмо-д тогтмол оролцож ажлын байран дээрээ сурснаа хэрэгжүүлж эхэлнэ.
Энэ хөтөлбөрийг дүүргэснээр дараах ур чадварыг эзэмшинэ.
Мэргэжлийн ур чадварын хувьд илүү итгэлтэй болж, уулзалт бүрээс үр дүн гарч, үйлчлүүлэгчийн дахин цаг товлох хүсэлт ихэснэ.

-
Мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны тухай онол, практикийн ур чадвар
-
Соматик хүрэх ур чадвар
-
Сэтгэлийн хэсэг түүний эдгэрэл, дотоод зохицол, зөрчлийг зохицуулах ур чадвар
-
Ёс зүйн хэм хэмжээг баримталж, үйлчлүүлэгчээс зөвшөөрөл авах ур чадвар
-
Траумаг дахин сэдрээхгүй үйлчлэх чадвар: аюулгүй байдал, сонголт, хамтын эрх тэгш байдал, итгэлцэл, соёлын мэдрэмжтэй байдал, траумад мэдрэг, дахин сэдрээхээс сэргийлэх арга хэмжээ авах ур чадвар
-
Соматик эдгэрлийн орон зай, цаг хугацаа, нинж дэмжлэг үзүүлэх ур чадвар
-
Трауманы тухай мэдлэгтэй байж, траума сэдрэхээс сэргийлэх орон зай бүрдүүлэх чадвар
-
Өөрийн сэтгэл хөдлөл, хил хязгаар, энергийг удирдах, хамгаалах, мэргэжлийн нинж дэмжлэг үзүүлэх ур чадвар
-
Сүнслэг ухаан, шинжлэх ухааны нэгдмэл байдлын тухай мэдлэгтэй болж, учир шалтгааны түвшинд үйлчлүүлэгчийн асуудлыг тольдох ур чадвар
-
Амжилттай төгссөн мэргэжилтнүүдэд үйлчлүүлэгч санал болгох боломжтой.
Хөтөлбөрийн бүтэц
2 жил · 6 модуль · нийт 160 цаг
Онлайн ба Улаанбаатарт биечлэн модультай.
МОДУЛЬ 1
Модуль 1 – Мэдрэлийн тогтолцооны аюулгүй байдал, энх тунх мэдрэмжийг идэвхжүүлж сурах (Онлайн)
-
Суралцах орчин: Онлайн
-
Нийт суралцах цаг: 24 цаг
-
Хуваарь: 2026 оны 3-р сарын 13, 14, 15 болон 3-р сарын 20, 21, 22
-
Цаг: 16:00–20:00 УБ-ын цагаар
МОДУЛЬ 2
Модуль 2 – Идэвхжлийн цонх, тунгаар зохицуулах арга, эдгэрлийн суурь орчин (УБ хотод)
-
Суралцах орчин: УБ хотод танхимаар
-
Нийт суралцах цаг: 32 цаг
-
Хуваарь: 2026 оны 6-р сарын 16, 17, 18, 19
-
Цаг: 09:00–17:00 УБ-ын цагаар
МОДУЛЬ 3
Модуль 3 – Амь хамгаалах зөн, хил хязгаар, мэдрэлийн тогтолцоонд гүйцээлт (Онлайн)
-
Суралцах орчин: Онлайн
-
Нийт суралцах цаг: 24 цаг
-
Хуваарь: 2026 оны 10-р сарын 2, 3, 4 болон 10-р сарын 9, 10, 11
-
Цаг: 16:00–20:00 УБ-ын цагаар
МОДУЛЬ 4
Модуль 4 – Сэтгэлийн хэсэг, эго, ачаа, зөрчлийг тайлах (Онлайн)
2027 онд
МОДУЛЬ 5
Модуль 5 – Хүчтэй сэтгэл хөдлөл, үл дийлдэх зан дадлыг удирдах (Онлайн)
2027 онд
МОДУЛЬ 6
Модуль 6 – Ёс зүйтэй хүрэх соматик дэмжлэг үзүүлэх (УБ хотод)
2027 онд
Сургалтын төлбөр
2 жилийн эрчимжүүлсэн сургалт, демо, дадлага, супервижн бүхий хөрөнгө оруулалт.
Энэ хөтөлбөр хэнд зориулагдсан бэ?
Сонгон шалгаруулалттай. Бүх өргөдөл гаргагчийг элсүүлэхгүй.
Хэнд зориулсан хөтөлбөр вэ?
2 жил болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай көүч
Сэтгэл зүйч, сэтгэл судлаач, бариач гэх мэт хүн төвтэй үйлчилгээ үзүүлэгч
Нийгмийн ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгч
Хүний нөөцийн мэргэжилтэн, байгууллагын удирдах ажилтан
6 сар+ ганцаарчилсан уулзалт хийж байсан туршлагатай шинэ мэргэжилтэн
Хэнд зориулаагүй вэ?
Анхан шатны суурь сургалт хайж буй хүмүүст
Зөвхөн өөрийгөө эдгээх зорилготой хүмүүст
Цаг заваа зориулахад бэлэн бус хүмүүст
Мэргэжлийн ёс зүйн хил хязгаарыг хүндэтгэхгүй хүмүүст

Көүч Б. Болормаа (ICF PCC, SEP & MSc)
10+ жилийн туршлагатай олон улсын зэрэгтэй көүч, Somatic Experiencing практишнер. BetterUp байгууллагад ахлах көүчөөр 6 жил ажиллаж байна.
-
Түүний арга барил нь “засах”-аас илүү сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлж, үйлчлүүлэгчийн мэдрэлийн тогтолцоонд хүрч үйлчлэн, эго хэсгүүдээсээ бус заяамал гэгээн мөн чанараасаа амьдралаа удирдахад чадавхжуулдгаараа онцлогтой.
-
Сардаа 100–500 орчим хүн сургалтанд хамруулдаг;
-
2024 оны 9 сарын 8-нд Улаанбаатар хотод 500 хүн бүхий эвент амжилттай зохион байгуулсан;
-
2026 оны 1 сард — Вьетнам улсад 150 хүнтэй 7 хоногийн ритрийт зохион байгуулсан;
-
Имэйл лист сошиал сүлжээнд 70,000 орчим дагагчтай.
-
Мэргэжлийн зэрэг, сертификат
-
Professional Certified Coach, International Coaching Federation (2019)
-
Somatic Experiencing Practitioner (2025)
-
Internal Family Systems informed Coach (2025)
-
Rapid Transformational Therapy Practitioner (2022)
-
Certified Executive Coach, The Center for Executive Coaching (2019)
-
Certified Global Team Coaching Practitioner (2023)
-
Master of Human Resources Management, The University of Western Australia (2015)
Cургалт хөгжил
Олон улсын түвшинд тасралтгүй суралцаж буй туршлага
-
MSc and Ph.D. Candidate in Natural Medicine with Quantum UniversityБайгалийн анагаах ухааны докторын зэрэг горилогч
-
Internal Family Systems Foundation Training — with Dr. Frank Anderson“Дотоод гэр бүлийн системийн суурь сургалт” — доктор Фрэнк Андерсон
-
Somatic Stress Release — with Dr. Scott Lyons“Биеийн мэдрэмжид суурилсан стресс тайлах сургалт” — доктор Скотт Лайонстой
-
Somatic EMDR — with Dr. Ariel Schwartz“Биеийн түвшний EMDR сэтгэл заслын сургалт” — доктор Ариел Шварцтай
-
Somatic Healing with Dr. Abbi BlakesleeСоматик эдгэрлийн сургалт — доктор Абби Блэйксли
-
Trauma Certification Training — with Dr. Bessel van der Kolk“Сэтгэл зүйн гэмтлийн гэрчилгээжүүлэх сургалт” — доктор Бессел ван дер Колктой хамт
-
Trauma Research Foundation ConferenceГэмтлийн сэтгэл зүйн судалгааны сангийн бага хурал (Trauma Research Foundation Conference)
-
Clinical Applications of Polyvagal Theory — with Dr. Deb DanaПоливагал онолын клиник хэрэглээний сургалт — доктор Деб Дана
-
Continuous Development with BetterUpBetterUp платформоор дамжуулан тасралтгүй мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр
-
7-day retreat with Dr. Joe DispenzeДоктор Жо Диспензатай 7 хоногийн өөрчлөлтийн аялал
-
Inner MBA — The University of New York & Sounds TrueДотоод удирдлагын MBA хөтөлбөр — Нью-Йоркийн Их Сургууль ба Sounds True-ийн хамтарсан хөтөлбөр
-
The Conscious Business Coaching ProgramУхамсартай бизнесийн коучингийн хөтөлбөр
-
The Happiness Science ProgramАз жаргалын шинжлэх ухааны хөтөлбөр
-
Women’s Leadership Program — Zorig FoundationЭмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр — Зориг Сангаас
-
Working with the Pain of Abandonment — NICABMОрхигдолт, гологдлын сэтгэлийн өвдөлттэй ажиллах сургалт — NICABM байгууллага
-
Advanced Master Program on Treatment of Trauma — NICABMСэтгэл заслын гэмтлийн ахисан түвшний мастер хөтөлбөр — NICABM байгууллага
Түгээмэл Асуулт Хариулт


