
CONTACT

Thanks for your interest in my services, I can’t wait to get started. Please fill out the form below to book a free consultation session with me.

CONTACT

Thanks for your interest in my services, I can’t wait to get started. Please fill out the form below to book a free consultation session with me.

Эдгэрлийн урсгалаа нээх нь
Price
Үнэгүй
Duration
3 Days
About the Course
Эдгэрлийн урсгалаа нээх 3 өдрийн сургалт яагаад хийгдэх болсон бэ?
Хорвоогоор дүүрэн сайн сайхан зүйлс байгаа. Элбэг хангалуун байдал, хайр энэрэл, хүлээн зөвшөөрөл, таныг хайрлан харсан тэр харц, дэмжлэг бүх зүйл байгаа. Бид нар трауманаасаа болоод л тэр сайхан зүйлсийг өөрөөсөө түлхээд холдуулаад хаачихдаг. Эдгэрлийн урсгалаа нээнэ гэдэг бол нэг талаараа амьдралын сайн сайхны урсгал таны амьдралд нээлттэй болно гэсэн үг. Энэ урсгал нээгдээд ирэхээр амьдралын гоё сайхныг мэдэрч, эерэг мэдрэмжүүдийг авч, анзаарч эхэлдэг.
Миний хувьд амьдралын өөрчлөлтийг хийх явцдаа надад эдгэрэл ямар их хэрэгтэй байгааг ойлгож, өөрт тохирох арга аргачлалыг эрэлхийлж явсны эцэст Соматик эдгэрлийн аргыг олж мэдсэн бөгөөд өөртэйгөө ажиллаж, өөрийгөө өөрчлөхөд нөлөөлсөн тэр бүх зүйлээ та нартайгаа “Эдгэрлийн урсгалаа нээх” 3 өдрийн сургалтаараа хуваалцах гэж байгаадаа туйлын баяртай байна.
Би энэ сургалтаас юуг олж мэдэх вэ?
Эдгэрлийн аялал хийнэ гэдэг нь дандаа өнгөрсөнөө дурсан санаж, сөрөг мэдрэмжүүдээ дахин мэдрэх замаар хийгдэх албагүй. Эдгэрэл үнэндээ яг одоо цагт явагддаг бөгөөд өнгөрсний чинь мэдээлэл одоо цагт биед чинь оршин байдаг. Түүнийг одоо цагаасаа гарч заавал өнгөрсөнд очихгүйгээр яг одоо энэ мөчид суллах замаар эдгээж болно. Тэр үед өнгөрсөн чинь засагдаж л байдаг. Бүх траумагаа нэг дор бүгдийг нь суллах ч албагүй. Үнэндээ дахин дахин траума үүсгэсэн үйл явдлаа дурсан ярих үед тэдгээр нь бидний бие дээр одоо цагт амьдарч байдаг. Харин биеийг чимээгүй сайхан сонсоод суллаж сурах дээр анхаарах нь эдгэрлийн аялалын чухал нэг хэсэг юм.
Иймд би танд Мэдрэлийн систем ба трауманы нөлөө, Дотоод гэр бүлийн систем болон Өвөг дээдсийн эдгэрэл гэсэн 3 үндсэн агуулгын хүрээнд эдгэрлийн аялалаа эхлүүлэхэд тань туслах шинэлэг бөгөөд таны өдөр тутмын амьдралд хэрэг болохуйц арга аргачлалууд санал болгож байна. Та эдгээр агуулгыг ойлгож мэдсэнээр заавал өнгөрснөө дурсан, дахин дахин сэдрээхгүйгээр трауматайгаа ажиллах боломжийг олж авах юм.
3 өдрийн сургалтын товч агуулга:
Эдгэрлийн урсгалаа нээх сургалт хэнд тохиромжтой вэ?
Эдгэрэл гэхээр хүмүүс ихэнхидээ бясалгал хий л гэж хэлдэг. Гэтэл заримдаа удаан хугацаанд гүн стресстэй явсан, амьдралын ачаалал өндөр, олон бага насны хүүхэдтэй, хүүхэд насны хүнд траума туулсан бол жоохон төвлөрөөд ирэхэд маш хүнд мэдрэмжийг мэдэрдэг. Иймд эдгэрлийн урсгалаа нээх аялалд дараах хүмүүсийг онцгойлон урьж байна:
Бясалгал хийх гээд чадахгүй, нэг л төвлөрч өгөхгүй байгаа бол
Өдөр тутмын амьдрал нь үнэхээр завгүй, ачаалал ихтэй байдаг хүмүүс
Бясалгал хийсний дараа энгийн амьдралаараа амьдарч чадахгүй өнгөрсөндөө гацчих гээд байгаа хүмүүс
Удирдах түвшний ажил эрхэлдэг, оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс
Харилцаандаа нэг л учраа олохгүй байгаа хүмүүс (харилцаанаас зугтдаг, өөрөө өөртэйгөө харилцах харилцаан дээр асуудалтай, түрэмгийллийн харилцааны хэв маяг өндөртэй)
Амьдралдаа маш өндөр хариуцлага үүрдэг, хэт их хичээл зүтгэлтэй хүмүүс
Төрөл бүрийн донтолттой хүмүүс
Эцэг, эхчүүд хамрагдвал үнэхээр ач тусыг хүртэж чадна.
Эдгэрлийн урсгалаа нээх сургалтын явцад та юуг анхаарах шаардлагатай вэ?
Дасгалаа хийх явцдаа түр амсхийж болно- Дасгалуудаа хийх явцад биеэ анзаараад ирэхээр энд тэнд чангарлууд мэдрэгдээд ирнэ. Эхэн үедээ зарим хүмүүст үүнийг мэдрэхэд хэцүү санагдах нь хэвийн үзэгдэл бөгөөд тухгүй мэдрэмж төрвөл дасгалаа хийхээ түр азнаад хөгжим сонсох, цонхоор харах, цай уух гэх мэтээр завсарлага аваарай.
Чадахгүй юм байна гээд хаяж болохгүй- Дасгалуудаа хийхэд хэцүү мэдрэмж төрвөл түр завсарлага авах нь дээр дурдсанчлан хэвийн үзэгдэл. Харин би чадахгүй юм байна гээд бүр орхих биш хэсэг хугацааны дараа одоо хийгээд үзвэл яах бол гэдэг сониуч байдлаар дахин оролдож үзэх нь хамгийн чухал. Ямх ямхаар гэхдээ тууштай байж өдөрт ядаж 10 минутыг миний танд зөвлөсөн дасгалуудыг хийхэд зориулаарай.
Ичгүүр, гэмшил төрвөл санаа зовох хэрэггүй- Жигтэйхэн ичгүүр гэмшил орж ирвэл, би эвдэрчихсэн гэмтчихсэн хүн гэдэг бодолдоо автахгүй байхыг хичээгээрэй. Тэр ичгүүр гэмшил бол та биш, миний мэдээлэл биш учраас түүнийг өөрөөсөө суллаж явуулахыг хичээгээрэй.
Яг үнэндээ та бүрэн бүтэн нэгэн
Дахин давтагдашгүй, үнэ цэнтэй нэгэн
Хайр татам нэгэн гэдэг үгсийг өөртөө хэлж хэвшээрэй.
Энэ бүх үгнүүдийг сонсоход эдгэрлийн эхэн үед худлаа, хий хоосон сонсогддог. Таны дотроос юун хачин юм яриад байгаа юм бэ, тийм биш шүү дээ, шал худлаа гэх мэт дуу хоолой гарч болно. . Эдгэрэх тусам энэ үгсүүд бие рүү чинь шингэж орж ирэхийг та мэдэрнэ. Үүний цаана амьдралын сайн сайхны урсгал тань руу ирээд амьдралын маш гоё зүйлс биед чинь, амьдралд чинь наалдаж ирэх үед та байгалиас заяасан жинхэнэ хүч чадлаа буцаан олж авах аялалын үнэ цэнийг мэдрэх болно.
Your Instructor
Bolormaa coach

Bolormaa coach