
CONTACT

Thanks for your interest in my services, I can’t wait to get started. Please fill out the form below to book a free consultation session with me.

CONTACT

Thanks for your interest in my services, I can’t wait to get started. Please fill out the form below to book a free consultation session with me.
ХЯЗГААРГҮЙ ЧАДАМЖАА МЭДРЭХ НЬ
Солонгос улсад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулав
Та Солонгост илүү сайхан амьдрал бүтээхийн төлөө ирсэн. Гэсэн хэдий ч яваандаа амьдрал тань зөвхөн ажиллах, тэсэх, тэвчихийн төлөөх өдөр хоногууд болон хувирсан байж магадгүй.
-
Гэр бүл, ажлын, нийгмийн ачаалалд дарагдан бие, сэтгэл тань цөхөрч байж мэднэ.
-
Сэтгэлдээ гэмшил, ичгүүр, цөхрөл, ганцаардлыг тээж яваа ч байж болно.
-
Физик биеэр хэчнээн их хичээл зүтгэл гаргавч, нэг л газраа эргэлдэж, амьдрал нэг хэвийн гунигтай бөгөөд гарах гарцгүй болсон мэт санагдаж болох юм.
Үнэндээ
доод давтамжийн сөрөг сэтгэл хөдлөл болох:
-
айдас
-
ичгүүр
-
гэмшил
-
уур хилэн
-
өрсөлдөөн, тэмцэл тээн амьдрах үед
хүний сүнс унтаа байдалд ордог. Учир нь сүнс сонор сэргэг, шинэ зүйл, хөгжил дэвшлийг сонирхдог, эрэлхийлдэг.
Харин одоо та дотоод баяр баясал, хайр, элбэг хангалуун байдал, гэгээн чанараа нээх цаг болжээ.
-
Дээдийн дээд оршихуйн энергиэр дүүрч,
-
Оюунаа шинэ мэдээллээр цэнэглэж,
-
Зүрх сэтгэлээ шинэ мэдрэмжээр сэргээж,
-
Амин сүнсээ сэргээн амилуулах тэр цаг болжээ.
❌ Та эвдэрсэн биш.
❌ Та сул дорой биш.
✅ Та бол төрөлхөөсөө бүтээгч нэгэн,
✅ Байгалиас заяасан хязгааргүй чадамж бүхий агуу нэгэн.
Үүнийгээ ердөө нэг хором МЭДРЭХЭД Л хангалттай.
Байгалиас заяасан чадамжаа олж нээн, бүтээгч энергиэ сэргээх цаг болжээ.
Энэхүү дуудлагыг хүлээн авч, өөртөө хэрэгтэй үед нь хэрэгтэй зүйлийг нь өгөх сонголтыг хийх чадалтай танд ЭНЭХҮҮ ЭВЭНТИЙГ зориулав.
"Хязгааргүй чадамжаа мэдрэх нь" эвэнт:
-
Соматик сэтгэл зүй
-
Квант физик
-
Эерэг сэтгэл зүйн ухаан
-
Оршихуйн бясалгал хослуулснаар танд
хязгааргүй чадамжтай болохыг тань мэдрүүлж, зориг, эрч хүч, өөртөө болон амьдралд итгэх итгэлээ сэргээхэд тань тусална. Үнэндээ итгэл, зориг дутсанаас л бид нэгэн хэвийн, дарагдмал амьдралдаа хүлэгдчихдэг шүү дээ.
"Хязгааргүй чадамжаа мэдрэх нь" эвэнт бол зүгээр нэг байдаг арга хэмжээ биш.
✨ Энэ бол таны дотоод хүчийг сэрээх,
✨ гэгээн чанараа таних
✨ чанадын аялал.

Танд таны бодсоноос илүү агуу чадамж бий. Нэг л удаа мэдрэхэд хангалттай.

Мэргэжлийн зэрэг, сертификат
-
Internal family systems foundation training with Dr. Frank Anderson
-
Somatic Stress Release with Dr.Scott LyonsSomatic EMDR with Dr. Ariel Schwartz
-
Somatic Experiencing Practitioner 2022-2025
-
Trauma Certification Training with Dr. Bessel Van der Kolk
-
Positive Intelligence, Mental fitness program Coach
-
Rapid Transformational Therapy Practitioner
-
Certified Conscious Business Coach
-
Certified Global Team Coaching Practitioner
-
Professional Certified Coach, International Coaching Federation
-
Certified Executive Coach, The Center for Executive Coaching
Cургалт хөгжил
Б. Болормаа
Олон улсад мэргэшсэн көүч,
Соматик практишнер, (ICF PCC & SEP)
-
Ph.D. Candidate in Natural Medicine
-
Trauma Research Foundation conference
-
Clinical applications of Polyvagal theory with Dr. Deb Dana
-
Continuous development with Betterup
-
Working with the Pain of Abandonment, NICABM
-
Advanced Master Program on Treatment of Trauma, NICABM
-
Inner MBA, The University of New York & SoundsTrue
-
The Conscious Business Coaching program
-
The Happiness Science program
-
Women’s Leadership program, Zorig Foundation
-
The University of Western Australia, Master of Human Resources Management & Employee Relations
-
Б.Болормаа ахлах көүч нь Канад улсын Онтарио мужид амьдардаг бөгөөд дэлхийн 15 орчим оронд ажиллаж, амьдарч буй Монголчуудад эх хэл дээрээ соматик сэтгэл зүйн болон көүчинг үйлчилгээг 8 дахь жилдээ үзүүлж байна.
-
2024 оны 9 сарын 8-нд Улаанбаатар хотод 500 хүн бүхий эвент амжилттай зохион байгуулсан
-
Нийт 5000 орчим Монгол хүнд үйлчилгээ үзүүлсэн
-
Сардаа 350 орчим хүн үйлчилгээ авдаг
-
Имэйл лист, сошиал сүлжээнд 50 орчим мянган дагагчтай.
-

Та хаана ч байсан — үнэ цэнтэй, чухал нэгэн. Байгалиас заяасан гэгээн чанар, бүтээгч энергиэ нээх квант оршихуйн аялалд урьж байна.
Арга хэмжээний ерөнхий хөтөлбөр
01
"Квант физик ба хүний заяамал чадамж" лекц
Та гацсан биш. Та эвдэрсэн биш. Физик биедээ хүлэгдэн, хягааргүй чадамжаа умартжээ.
Арга хэмжээгээ бид квант физикт тулгуурласан хүний чадамжийн тухай лекцээр эхэлнэ. Энэхүү лекц нь таны бодол, сэтгэл хөдлөл, энерги хэрхэн бодит байдалд нөлөөлдөг болохыг, хэрхэн хязгааргүй чадамжаа таних арга зүйг шинжлэх ухааны үүднээс тайлбарлана.
Лекцийн дараа хамтдаа бясалгал хийж, зөвхөн ойлгох биш — биеэр мэдрэх аялал хийнэ.
02
Мэдрэлийн тогтолцоогоо квант оршихуйн мэдээлэл хүлээн авахад бэлтгэх дасгалын хэсэг
Доод үелзлийн сэтгэл хөдлөл болох уур хилэн, гуниг, бухимдал, гутрал, айдас, ичгүүрийн хэв дардсыг дахин дахин давтаж байгаа цагт амь хамгаалах зөн хүчтэй ажилладаг. Бие, сэтгэл тань хаалттай байж, эрч хүчээ амиа хамгаалахдаа л зориулна. Тэмцэлдэнэ, түрэмгийлнэ, айж түгшинэ, санаа зовно, бусдынхаар л байна, шүд зуун тэснэ, эсвэл бусдаас тусгаарлагдана.
Амь хамгаалах зөнгөөр удирдуулсан, нэг хэвийн амьдрал…
Ийм амьдралд сонирхох, сурах, хөгжих дур сонирхол сул бөгөөд амьдралын нэг л хэмнэлээ давтана. Ажлаа бухимдан хийнэ, бухимдлаа тайлахын тулд түр тайтгарлын арга хайна, ядарч туйлдаад унтана. Өглөө сэрээд дахиад л үүнийг давтана.
Хэрвээ таны биед дээр дурдсан шиг байнга тэсэх, зугтах, эсвэл бусдаас тусгаарлагдсан хамгаалалтын төлөвт байдаг бол таны буруу биш — энэ бол биологийн амь биеэ хамгаалах зөн.
Сүнс тань сэрэхийг, амин эрчмээ сэргээн, дээдийн дээд сэтгэл хөдлөл болох хайр, баяр хөөр, бүрэн бүтэн байдал, гэгээн чанартайгаа уулзах квант оршихуйн аяллыг хүсэмжилж байна.
Эх үүсвэртэйгээ нэгдэхийг нэхэж байна.
Эвентээр энэхүү зовлонгийн хэв дардсыг таслахын тулд дараах соматик сэтгэл зүйн арга барилын дагуу биетэйгээ ажиллах болно.
-
Мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаагаа анзааран таних
-
Биеийн мэдрэмж, таван мэдрэхүйг сэргээх соматик дасгал
-
Амин эрчмийг чөлөөлөх амьсгалын дасгал
Биологийн өгөгдлөө ойлгон, сэтгэл хөдлөлөө удирдаж, тайтгаруулж, квант оршихуйн бясалгалд бэлтгэнэ.
Таны мэдрэлийн тогтолцоо амь хамгаалах зөнгөөс ангижирч, оршихуйн дээдийн дээд энерги, мэдээлэл хүлээн авах чадамжтай.
03
Манифестийн хүч
Үзэл хандлага, бие, сэтгэлээ шинэ мэдрэмж, шинэ мэдээлэл, шинэ амьдралд бэлтгэлээ. Бүтээгч энергиэ эрчимжүүллээ — та одоо амьдралд юу бүтээхийг хүсэж байна вэ?
Энэхүү сүүлийн хэсэгт квант оршихуйтай холбогдож, дээдийн дээд үелзэл, дүүрэн сэтгэлээр манифест хийх арга ухаанд суралцах болно.
Та дараах зүйлсийг сурна:
-
Бие, сэтгэлээ манифестэд бэлтгэх вэ?
-
Хэрхэн манифест хийх вэ?
-
Манифест бясалгал
Та байгалиас заяасан бүтээгч энергиэрээ сайн сайхныг өөртөө татах соронзон чадамжтай.
Энэ чадамжаа мэдэрч, бүтээгч энергиэ нээцгээе — Баяр баясал, дүүрэн байдал, хайр амьдралыг тань бялхам дүүргэх соронзон.


Та ийм эрх чөлөөг мэдрэх бүрэн эрхтэй
-
Айдас, гэмшил, туйлдалтаас ангид эрх чөлөө
-
Бүтээлч энергиэ сэргээж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн эрх чөлөө
-
Үргэлж “Хэн болох, юу бүтээхээ сонгох” эрх чөлөө
-
Байгалиас заяасан бүтээлч энерги, гэгээн чанараараа орших эрх чөлөө
Энэ арга хэмжээгээр та амьдралынхаа шинэ хуудсыг нээгээрэй.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
Хэл:
Монгол хэлээр
Зохион байгуулагч:
Болормаа көүч
Бүх орлогыг сайн үйлсийн
аянд хандивлана
БИЛЕТ ХУДАЛДАН АВСАН ХҮН БҮРТ 'БЭЛЭГТЭЙ'
1 сая төгрөгийн төлбөртэй, хязгааргүй үзэх эрх бүхий 100 цагийн хичээлтэй
"Квант үсрэлт" онлайн хөтөлбөрт 90% хөнгөлөлттэй буюу 100 мянган төгрөгөөр элсэх эрх билет бүрийг дагалдах юм.
Ийнхүү эвентийн дараа ч үргэлжлүүлэн онлайн хөтөлбөрт хамрагдан, өөрийгөө дасгалжуулсаар байх боломжтой боллоо.
Та дээрх "Бүртгүүлэх" гэсэн товчлуур дээр дараад бүртгэлээ баталгаажуулаарай. Бүртгэл нь фэйсбүүк чатаар нь хийгдэнэ.
