
CONTACT

Thanks for your interest in my services, I can’t wait to get started. Please fill out the form below to book a free consultation session with me.

CONTACT

Thanks for your interest in my services, I can’t wait to get started. Please fill out the form below to book a free consultation session with me.
ГЭГЭЭН ОРШИХУЙГАА НЭЭХ НЬ
Divine Consciousness Roadmap
Соматик сэтгэл зүй, дотоод гэр бүлийн систем сэтгэл заслын арга зүй болон мэргэжлийн көүчинг, квант физик, гэгээн оршихуйн бясалгалыг хослуулсан энэхүү хөтөлбөрөө танд бүрэн эдгэрэл авчрахуйц цогц хөтөлбөр байлгахаар сэтгэлээ шингээн бүтээлээ.
Та бол мөнхөд орших гэгээн оршихуй, ухамсар. Устаж үл алга болох мөнхийн энерги.
Таны мөн чанар бол баяр хөөр, хайр, нинж сэтгэл, нэгдмэл байдал, элбэг хангалуун байдал.
Та мөнхөд орших энерги бөгөөд энэхүү 3 хэмжээст материаллаг ертөнцөд туршиж, туурвин, сурч хөгжихийн тулд түр зуур оршиж буй нэгэн.
Та бол олон хэмжээст энергийн ертөнцөд нэгэн зэрэг оршиж буй мэргэн ухаан, билиг авьяас, нинж сэтгэл, хайр, баяр хөөрөөр бялхсан цэвэр ухамсар.
Энэ үнэнээ эргэн санах, байгалиас өгөгдсөн бүрэн бүтэн байдлаа олж авах үйл явцыг ЭДГЭРЭЛ хэмээн бид томьёолж байна.
Байгалиас заяасан үнэнээ эргэн санах эдгэрлийн аялалдаа та бэлэн үү?
Б.Болормаа миний бие сүүлийн 8 жил дэлхийн 15 орчим оронд ажиллаж, амьдарч буй Монголчуудтайгаа ажиллахдаа хуримтлуулсан туршлага, сүүлийн үеийн шинэлэг арга зүйд суралцаж олж авсан мэдлэг, өөрийн ухамсрын сэрэлт, гэгээн оршихуйгаа нээсэн туршлагаа нэгтгэн “ГЭГЭЭН ОРШИХУЙГАА НЭЭХ НЬ” хөтөлбөрөө танд зориулан боловсруулав.
Хэрвээ та:
-
Ужиг стресс, мэдрэлийн ядаргаанд орж байсан бол,
-
Хүүхэд насны болон хожуу үеийн траума, сэтгэл гэмтэлтэй удаан хугацаанд амьдарсан бол таны мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа доголдож, биед тань трауманы тогтоц болох зангирал, энергийн блок үүссэн байдаг.
Манай хөтөлбөр:
-
Энэхүү бие дэх сэтгэл хөдлөл, энерги, итгэлийн үнэмшлийн блокыг арилгаж,
-
бие, сэтгэл, оюуны хэвийн үйл ажиллагааг сэргээж,
аажмаар
-
заяамал бүрэн бүтэн байдал, цэвэр ухамсар, гэгээн оршихуйг нь нээх бүтэц дараалалтай.
Барууны сэтгэл зүйн арга ухааныг ухамсрын сэрэлт, чанадын ухаантай хослуулснаараа тун онцлогтой.

Хөтөлбөрийн онцлог
Сэтгэл гэмтэл, траумаг дахин туулуулахгүй
-
Амьдралын явцад амсаж туулсан шарх, өвдөлт, гуниг сэтгэлээс гарах амаргүй байдгийг мэднэ.
-
Бид таны өвдөлтийг гэрчилж, хайр дүүрэн хүлээн зөвшөөрөх орон зайг бүтээнэ. Харин таныг өнгөрсөндөө автаж, тэнд үлдэхийг зөвшөөрөхгүй.
-
Учир нь эдгэрэхийн тулд өнгөрсөндөө автаж, траумагаа сэдрээх бус, харин өнгөрснөө ойлгож, одоо цагтаа энх тунх байдлаа батжуулж, сэтгэлийн хүч, урам зориг, баяр хөөр, нэгдмэл байдлаа сэргээх нэн чухал.
-
Анхаарлаа өнгөрсөндөө хэт хандуулбал өнгөрсөндөө автаж, гацах хандлага үүсдэг.
Барууны стандартад нийцсэн үйлчилгээ, мэргэжлийн ёс зүйтэй байдал
-
Б.Болормаа миний бие олон улсад мэргэшсэн көүч бөгөөд Somatic Experiencing, Internal Family Systems зэрэг сэтгэл эдгэрлийн арга зүйд Хойд Америк дахь мэргэжлийн институцид нь гүнзгийрүүлэн суралцсан болно. Ийнхүү суралцах явцдаа мэргэжлийн хөгжилдөө 100 гаруй мянган долларын хөрөнгө оруулалт хийж, олон улсын мэргэжлийн стандартад алив үйлчилгээгээ нийцүүлж яваа. Одоогоор Natural Medicine чиглэлээр суралцаж байна.
-
Эдгэрлийн хөтөч нараа Healing circle guide бэлтгэх олон улсын сургалтын стандартын дагуу бэлтгэж, мэргэжлийн ёс зүйтэй байдал хувь хүнийх нь бие, сэтгэл, оюуны эдгэрэлд тогтол анхаарч ажилладаг.
Цогц арга зүй
-
Хүний дотоод ертөнц ээдрээтэй, өвөрмөц учраас олон төрлийн эдгэрлийн арга ухаан, боловсрол, мэдлэг нэн чухал. Иймд соматик эдгэрэл, мэдрэлийн тогтолцоо, көүчинг, дотоод гэр бүлийн систем, өвөг дээдсийн эдгэрэл, квант физик, квант оршихуйн бясалгал гэх мэт арга ухааныг шингээж, хөтөлбөрт оролцож буй хүн мэдрэлийн тогтолцооноосоо эхлэн сэтгэлээ анагааж, цаашлаад гэгээн оршихуй, ухамсраа нээх боломжийг бүрдүүлэв. Ийм цогц зам, арга зүйтэй хөтөлбөр маш цөөхөн.
Өдөр бүр бие, сэтгэл, оюуны булчингаа дасгалжуулах боломж
-
Ухаарал нээлттэй байхад тустай ч жинхэнэ эдгэрэл авчирдаггүй. Өдөр тутам, тэр ч байтугай хором тутам толгойд эргэлдэх ухамсарт бус бодол, биеийг бүрхэх сэтгэл хөдлөл, мэдрэмжийг таньж, тухайн мөчид нь сэтгэлийн төлөвөө өөрчилж, бие сэтгэлээ их ажлын дундуураа ч дасгалжуулж, хүчирхэгжүүлэхэд туслах 5-10 минутын соматик дасгал, бясалгал, бичих дасгалуудтай.
-
Жинхэнэ өөрчлөлт ухааралд бус, дадалд байдаг.
Сэтгэл зүйн аюулгүй орчин
-
Сэтгэл гэмтэл мэдрэг байна гэдэг нь эхлээд сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлэхээс эхэлдэг. Сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд бид ухамсартай, нээлттэй сонсох, ойлгох, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ шүүмжгүйгээр мэдрэх, нинж сэтгэлээр хандахыг эрхэмлэдэг. Хөтөлбөрийнхөө алхам бүрд эдгэрлийн суурь хөрс болох ОРОН ЗАЙ, ЦАГ ХУГАЦАА, ДЭМЖЛЭГийг шингээж, эдгэрлийн тойргийн хөтөч нараа үүнд сургаж, уулзалт бүртээ эдгээр гурван ухагдахууныг шингээж ажилладаг.
-
Та хүсвэл сэтгэлээ нээж болно, үгүй бол 10 хувь л нээлттэй байхад болно. Та эдгэрлийн тойрогт орохдоо эхлээд сонсогч байдлаар, камераа хаалтай оролцож, эхлээд итгэж болох эсэхээ шалгаж бас болно.
-
Нууцлалыг бид чанд сахиулдаг тул эдгэрлийн хөтөч бүр, манай мэргэжилтэн, менежер бүр нууцлалын гэрээнд гарын үсэг зурж, чиглүүлэг авсан байдаг.
Бид мөнхөд орших цэвэр ухамсар гэдгээ умартаж, гэгээн оршихуйгаасаа таслагдсан бол:
-
Мэдрэхээс айж, мэдрэмж, сэтгэлээ хөдлөлөө нуун дарагдуулах
-
Мэдрэхгүй байгаа учраас амьд сэргэг, эрч хүчээ алдах
-
Уур, айдас, гуниг, ичгүүр, бухимдалд автах
-
Эрч хүчгүй, зориггүй, цөхөрсөн мэдрэмжид автах.
-
Өнгөрсөндөө автаж, дахин дахин хэцүү дурсамжаа ярьж уйлах, цөхрөх, гомдох
-
Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхгүй, үргэлж шүүмжлэх
-
Хэтийдсэн үүрэг хүлээн давчдах,
-
Амарч алжаалаа тайлахаас айх, амьдрал нурчих юм шиг сандрах
-
Мэдрэлийн тогтолцооны амь хамгаалах зөн хүчтэй ажиллаж, үргэлж сэрэмжлүүлэх, хамгаалах, бусдад хэт тал засах эсвэл амьдралд үйлдэлгүй болох
-
Биед ауто-иммуни, харшил, астма гэх мэт ужиг бөгөөд онош нь үл тогтоогдох өвчин тусах гэх мэт нөхцөл байдалтай тулгарч болно.
-
Мэдрэлийн тогтолцоо нь амарч, бие, сэтгэлээ нөхөн сэргээж байдаг парасимпатик төлвөө идэвхжүүлж чадахгүй, амь хамгаалах зөндөө гацсан бол,
-
Та эрч хүч, энергиэр дүүрэхээс илүү энергийн дутагдалд орж, туйлдаж ядарсан байдалтай удаан явсан бол,
-
Зүрхний энерги хаагдаж, сүнс нь унтаа байдалтай удсан бол,
-
Тархинд элдэв бодол эргэлдэн, амаръя гэвч амарч чадахгүй, стрессийн тойрогт гацсан бол дээр шинж тэмдэг улам хүндрэх нь бий.
ӨӨРИЙН ЭДГЭЭГЧ ЭНЕРГИ болох цэвэр ухамсар, гэгээн оршихуйгаа нээснээр:
-
Аливаа сэтгэл хөдлөл, мэдрэмжээ байгаагаар нь хүлээн авч,
-
Өөрийгөө хүлээн зөвшөөрч, энэрч хайрлан,
-
Сэтгэлийн амар амгалан, энх тунх байдлаа сэргээж
-
Амьдралд, өөртөө болон бусдад итгэх итгэлээ олж аван
-
Өөрийгөө ойлгож, нинж сэтгэлээр хандаж,
-
Өнгөрсөн тохиолдсон бүхэн таны мэргэн ухааныг хурцалж, хүчирхэгжүүлсэн бэлэг байсныг ухаарч,
-
Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой, эрч хүчтэй, урам зоригтой урагшлах болно.
-
Зөн совин, дээд энерги мэдээллийг нээлттэй хүлээн авч, мэлмий тань нээгдэнэ.
-
Аливаад уужуу тайван, мэргэн ухаан, холч үзэл, хайр, нинж сэтгэлээр хандан, амьдрал тань өдрөөс өдөр ирэх тусам баяр хөөр, аз жаргал, хайр, сэтгэл хангалуун байдлаар бялхаж буйг та анзаарна.
Үүний тулд та зөвхөн дотоод ертөнцөө л өөрчлөхөд хангалттай.
Материаллаг эд, бэлэг хэзээ ч хүний сэтгэлийг дүүргэдэгүй шүү дээ.
Та гэгээн оршихуйгаа нээхэд бүрэн бүтэн болохоо, гэгээн мөн чанартай, эрхэм нэгэн болохоо эргэн санах болно.
Энэ хорвоод та туршиж, туурвин, бүтээж хөгжих гэж төрсөн.
Энэхүү эрхэм зорилгоо ухаарахын тулд эргэн санах л хангалттай.
Хөтөлбөрийн бүтэц
3 шаттай, 6 сарын аялал
ШАТ 1 ГЭГЭЭН БИЕ
НЭГДҮГЭЭР САР
Биедээ энх тунх, аюулгүй мэдрэмжийг хүртээх сар
-
Зорилгоо тодорхойлох нь
-
Бие, сэтгэлд энх тунх, аюулгүй мэдрэмж төлөвшүүлэх
-
Дэмжлэгийн баг бүрдүүлэх
-
Хил хязгаараа анзаарч сурах нь
ХОЁРДУГААР САР
Мэдрэлийн тогтолцоогоо чадавхжуулах сар
-
Мэдрэлийн тогтолцооны зураглалаа гаргах
-
Мэдрэлийн тогтолцоогоо чадавхжуулах
-
Зөнгөө дагаж хөдлөн амин эрчмээ чөлөөлөх нь
-
Эргэн дүгнэх, амьдралдаа нэвтрүүлэх нь
-
Яагаад энэ шат заавал байх ёстой вэ?Бие, мэдрэлийн тогтолцоогоо дасгалжуулан, амь хамгаалах зөнгөөс суллах замаар гэгээн оршихуйн дээд үелзлийн энергийг хүлээн авах, даах чадамжтай болгох шат юм. Та өөрийн бие, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг ШУ-ны үндэслэлтэйгээр ойлгож, трауманы гацааг биеэс суллаж, биедээ энх тунх, аюулгүй мэдрэмжийг хүртээж дадна. Шат 1-ын 2 сарын хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр ямар үед траума сэдэрдэг, сэдэрсэн үед бие, сэтгэлд ямар шинж байдал илэрдэг, хэрхэн өөртөө дэмжлэг үзүүлж, нинж сэтгэлээр хандахаа мэддэг болно. Бие, сэтгэлээ дэмжин тэтгэдэг эрүүл зан дадалтай болно. Бие өнгөрсний бүх мэдээллийг бичээд хадгалчихсан байдаг тулд гэгээн оршихуйн гүн бясалгал хийхээс өмнө ийнхүү трауманы тогтоц, энергийн гацааг суллаж, мэдрэлийн тогтолцоогоо амь хамгаалах зөнгөөс суллах нэн чухал. Энд нэг амин чухал шивнээ байна... Spiritual Bypassing Бие, мэдрэлийн тогтолцоонд дэмжлэг үзүүлэх энэ алхмыг АЛГАСАН чанадын аялалыг хийснээр аливаа сэтгэлийн өвдөлтдөө Spiritual Bypassing буюу бурхны ухаанаар тайлбар хийн, өөртэйгөө нүүр тулахаас зугтаах хандлагатай болчихдог. Ийнхүү бурхны ухаанаар тайлбарлан зугтана гэдэг нь сэтгэл гэмтэл, траума, нуун дарагдуулсан сэтгэл хөдлөл, мэдрэмж болон амьдралын хатуу үнэнтэй зоригтой нүүр тулахын оронд бурхны сургаал, бясалгалыг зугтаах арга механизм болгож ашиглахыг хэлнэ. Ингэснээр траума, аливаа мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй нүүр тулж, зохих дэмжлэг үзүүлэхээс илүү сүнслэг ойлголтыг хэт их ашиглаж, үнэндээ асуудлыг нуун дарагдуулах, эсвэл дарж өнгөрөөх хандлага тогтчихдог. Жишээ нь: Уур хилэнг ойлгож, мэдээллийг нь авч дэмжлэг үзүүлэхийн оронд дотроо дарах, Гуниг, түгшүүрийг “зүгээр л эгогийн илрэл” хэмээн үгүйсгэж, ойлгож , хүлээн зөвшөөрөн, нинж сэтгэлээр хандахаас зайлсхийх, дотроо зөрчилдөх “Бүх зүйл учиртай” хэмээн асуудлаас зайлсхийх, хариуцлага хүлээхээс бултах. Өөрийн сэтгэлийн алив хэсгийг үгүйсгэн дарж, өөрт нинж сэтгэлээр, эвлэрлээр хандахаа больж, сэтгэл дотор тэмцэл үүсдэг.
-
Ямар үр дүн гарах вэ?Энэ шатны соматик эдгэрлийн дараа бие, мэдрэлийн тогтолцоо нь өнгөрсний шийдэгдээгүй сэтгэл хөдлөл, мэдрэмж, дурсамжаа суллан, сэтгэлийн алив зөрчилдөөн, хэт хамгаалалт, айдсаас чөлөөлөгдөн, гэгээн оршихуйн чанадын мэдээлэл хүлээн авахад нээлттэй болсон байдаг. Бие бол гэгээрэлд хүрэх зам- Экхарт Толле
ШАТ 2 ГЭГЭЭН CЭТГЭЛ
ГУРАВДУГААР САР
Сэтгэлийнхээ учрыг тайлах нь
-
Сэтгэлийн хэсгүүдээ тодорхойлж, холбоо тогтоож сурах
-
Сэтгэлийн менежерүүдтэйгээ эвлэрэл хийн, итгэлцлийн харилцаа тогтоох
-
Сэтгэлийнхээ гал унтраагч нартай эвлэрэл хийн, итгэлцлийн харилцаа тогтоох
-
Сэтгэлийн өвдөлт тээсэн хэсгүүдтэй итгэлцлийн харилцаа тогтоож, эдгэрэл хийх
ДӨРӨВДҮГЭЭР САР
Өвөг дээдсээсээ адислал хүртэх нь
-
Удмын адислал, мэргэн ухааныг хүртэх нь
-
Удмын траумаг дагасан уй гашуу, ичгүүр, гэмшлийг тайлах нь
-
Удам дамжсан эмзэг ээнэгшлийг засах нь
-
Эргэн дүгнэх нь
-
Яагаад энэ шат заавал байх ёстой вэ?Бие, мэдрэлийн тогтолцоогоо дасгалжуулан, амь хамгаалах зөнгөөс суллах замаар гэгээн оршихуйн дээд үелзлийн энергийг хүлээн авах, даах чадамжтай болгох шат юм. Та өөрийн бие, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг ШУ-ны үндэслэлтэйгээр ойлгож, трауманы гацааг биеэс суллаж, биедээ энх тунх, аюулгүй мэдрэмжийг хүртээж дадна. Шат 1-ын 2 сарын хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр ямар үед траума сэдэрдэг, сэдэрсэн үед бие, сэтгэлд ямар шинж байдал илэрдэг, хэрхэн өөртөө дэмжлэг үзүүлж, нинж сэтгэлээр хандахаа мэддэг болно. Бие, сэтгэлээ дэмжин тэтгэдэг эрүүл зан дадалтай болно. Бие өнгөрсний бүх мэдээллийг бичээд хадгалчихсан байдаг тулд гэгээн оршихуйн гүн бясалгал хийхээс өмнө ийнхүү трауманы тогтоц, энергийн гацааг суллаж, мэдрэлийн тогтолцоогоо амь хамгаалах зөнгөөс суллах нэн чухал. Энд нэг амин чухал шивнээ байна... Spiritual Bypassing Бие, мэдрэлийн тогтолцоонд дэмжлэг үзүүлэх энэ алхмыг АЛГАСАН чанадын аялалыг хийснээр аливаа сэтгэлийн өвдөлтдөө Spiritual Bypassing буюу бурхны ухаанаар тайлбар хийн, өөртэйгөө нүүр тулахаас зугтаах хандлагатай болчихдог. Ийнхүү бурхны ухаанаар тайлбарлан зугтана гэдэг нь сэтгэл гэмтэл, траума, нуун дарагдуулсан сэтгэл хөдлөл, мэдрэмж болон амьдралын хатуу үнэнтэй зоригтой нүүр тулахын оронд бурхны сургаал, бясалгалыг зугтаах арга механизм болгож ашиглахыг хэлнэ. Ингэснээр траума, аливаа мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй нүүр тулж, зохих дэмжлэг үзүүлэхээс илүү сүнслэг ойлголтыг хэт их ашиглаж, үнэндээ асуудлыг нуун дарагдуулах, эсвэл дарж өнгөрөөх хандлага тогтчихдог. Жишээ нь: Уур хилэнг ойлгож, мэдээллийг нь авч дэмжлэг үзүүлэхийн оронд дотроо дарах, Гуниг, түгшүүрийг “зүгээр л эгогийн илрэл” хэмээн үгүйсгэж, ойлгож , хүлээн зөвшөөрөн, нинж сэтгэлээр хандахаас зайлсхийх, дотроо зөрчилдөх “Бүх зүйл учиртай” хэмээн асуудлаас зайлсхийх, хариуцлага хүлээхээс бултах. Өөрийн сэтгэлийн алив хэсгийг үгүйсгэн дарж, өөрт нинж сэтгэлээр, эвлэрлээр хандахаа больж, сэтгэл дотор тэмцэл үүсдэг.
-
Ямар үр дүн гарах вэ?Энэ шатны соматик эдгэрлийн дараа бие, мэдрэлийн тогтолцоо нь өнгөрсний шийдэгдээгүй сэтгэл хөдлөл, мэдрэмж, дурсамжаа суллан, сэтгэлийн алив зөрчилдөөн, хэт хамгаалалт, айдсаас чөлөөлөгдөн, гэгээн оршихуйн чанадын мэдээлэл хүлээн авахад нээлттэй болсон байдаг. Бие бол гэгээрэлд хүрэх зам- Экхарт Толле
ШАТ 3 ГЭГЭЭН ОРШИХУЙ
ТАВ ДУГААР САР
Бие, сэтгэлээ гэгээн оршихуйд бэлтгэх
-
Гэгээн оршихуй гэж юу вэ?
-
Ертөнц дэх энерги, амьдралын хууль
-
Гэгээн оршихуйн бясалгал
-
Гэгээн оршихуйн бясалгал
ЗУРГАА ДУГААР САР
Гэгээн оршихуйтай нэгдэх
-
Гэгээн чанартайгаа нэгдэх-гэгээн оршихуйтай нэгдэх
-
Бие, сэтгэлээ гэгээн оршихуйн дээд үелзлээр анагаах
-
Гэгээн оршихуйгаас бүтээх, манифест хийх
-
Гэгээн оршихуй болон материаллаг ертөнцийн тэнцвэрийг олох
-
Яагаад энэ шат заавал байх ёстой вэ?Бие, мэдрэлийн тогтолцоогоо дасгалжуулан, амь хамгаалах зөнгөөс суллах замаар гэгээн оршихуйн дээд үелзлийн энергийг хүлээн авах, даах чадамжтай болгох шат юм. Та өөрийн бие, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг ШУ-ны үндэслэлтэйгээр ойлгож, трауманы гацааг биеэс суллаж, биедээ энх тунх, аюулгүй мэдрэмжийг хүртээж дадна. Шат 1-ын 2 сарын хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр ямар үед траума сэдэрдэг, сэдэрсэн үед бие, сэтгэлд ямар шинж байдал илэрдэг, хэрхэн өөртөө дэмжлэг үзүүлж, нинж сэтгэлээр хандахаа мэддэг болно. Бие, сэтгэлээ дэмжин тэтгэдэг эрүүл зан дадалтай болно. Бие өнгөрсний бүх мэдээллийг бичээд хадгалчихсан байдаг тулд гэгээн оршихуйн гүн бясалгал хийхээс өмнө ийнхүү трауманы тогтоц, энергийн гацааг суллаж, мэдрэлийн тогтолцоогоо амь хамгаалах зөнгөөс суллах нэн чухал. Энд нэг амин чухал шивнээ байна... Spiritual Bypassing Бие, мэдрэлийн тогтолцоонд дэмжлэг үзүүлэх энэ алхмыг АЛГАСАН чанадын аялалыг хийснээр аливаа сэтгэлийн өвдөлтдөө Spiritual Bypassing буюу бурхны ухаанаар тайлбар хийн, өөртэйгөө нүүр тулахаас зугтаах хандлагатай болчихдог. Ийнхүү бурхны ухаанаар тайлбарлан зугтана гэдэг нь сэтгэл гэмтэл, траума, нуун дарагдуулсан сэтгэл хөдлөл, мэдрэмж болон амьдралын хатуу үнэнтэй зоригтой нүүр тулахын оронд бурхны сургаал, бясалгалыг зугтаах арга механизм болгож ашиглахыг хэлнэ. Ингэснээр траума, аливаа мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй нүүр тулж, зохих дэмжлэг үзүүлэхээс илүү сүнслэг ойлголтыг хэт их ашиглаж, үнэндээ асуудлыг нуун дарагдуулах, эсвэл дарж өнгөрөөх хандлага тогтчихдог. Жишээ нь: Уур хилэнг ойлгож, мэдээллийг нь авч дэмжлэг үзүүлэхийн оронд дотроо дарах, Гуниг, түгшүүрийг “зүгээр л эгогийн илрэл” хэмээн үгүйсгэж, ойлгож , хүлээн зөвшөөрөн, нинж сэтгэлээр хандахаас зайлсхийх, дотроо зөрчилдөх “Бүх зүйл учиртай” хэмээн асуудлаас зайлсхийх, хариуцлага хүлээхээс бултах. Өөрийн сэтгэлийн алив хэсгийг үгүйсгэн дарж, өөрт нинж сэтгэлээр, эвлэрлээр хандахаа больж, сэтгэл дотор тэмцэл үүсдэг.
-
Ямар үр дүн гарах вэ?Энэ шатны соматик эдгэрлийн дараа бие, мэдрэлийн тогтолцоо нь өнгөрсний шийдэгдээгүй сэтгэл хөдлөл, мэдрэмж, дурсамжаа суллан, сэтгэлийн алив зөрчилдөөн, хэт хамгаалалт, айдсаас чөлөөлөгдөн, гэгээн оршихуйн чанадын мэдээлэл хүлээн авахад нээлттэй болсон байдаг. Бие бол гэгээрэлд хүрэх зам- Экхарт Толле

"ухаарал дангаараа өөрчлөлт авчирдаггүй — өдөр тутмын дадлага, дасгалжуулалт, чин зориулалтаар хүний тархи, зүрх, мэдрэлийн тогтолцоонд шинэ шинэ нейронуудын холбоос үүсч, урт хугацааны үр дүн гардаг."
💛 Өнөөдөр та ӨӨРИЙГӨӨ хангалттай ХАЙРЛААД, оршихуйн бүрэн бүтэн байдлаа сэргээн санах аяллынхаа эхний алхмыг хийгээрэй.
Хэдэн цагийн зориулалт хэрэгтэй вэ?
-
Өдөр тутам 5-30 минутын соматик, бясалгах, бичих дасгал
-
Долоо хоног тутам 1 цагийн хичээл
-
Долоо хоног бүр 1 цагийн эдгэрлийн тойргийн уулзалт
-
Б.Болормаа көүчтэй сард 2 удаагийн ZOOM уулзалт
Олон Улсын стандарт бүхий Эдгэрлийн тойргийн систем
Сэтгэл өвдөх үедээ бид бусдаас тусгаарлагдан ганцаараа учраа олох гэж хичээдэг.
Гэтэл сэтгэл зүйн шинжлэх ухаанд бидэнд “хүүхэд байхдаа ээж, ааваараа дамжуулан тайтгарч байсан тохиолдол тун цөөн бол ганцаараа тайтгарах, сэтгэлдээ дэмжлэг үзүүлэх чадамж сул байдаг” болохыг нотолж байна.
Бид нийгмийн амьтан бөгөөд итгэлцэл бүхий дотно дулаан, нинж харилцаанд гүн тайтгардаг. Энэ орчныг бүрдүүлэхийн тулд та бүхэндээ зориулан олон улсын стандарт бүхий эдгэрлийн тойргийн системийг хөтөлбөртөө шингээсэн болно.

Мэргэжлийн зэрэг, сертификат
-
Internal family systems foundation training with Dr. Frank Anderson
-
Somatic Stress Release with Dr.Scott LyonsSomatic EMDR with Dr. Ariel Schwartz
-
Somatic Experiencing Practitioner 2022-2025
-
Trauma Certification Training with Dr. Bessel Van der Kolk
-
Positive Intelligence, Mental fitness program Coach
-
Rapid Transformational Therapy Practitioner
-
Certified Conscious Business Coach
-
Certified Global Team Coaching Practitioner
-
Professional Certified Coach, International Coaching Federation
-
Certified Executive Coach, The Center for Executive Coaching
Cургалт хөгжил
Б. Болормаа
Олон улсад мэргэшсэн көүч,
Соматик практишнер, (ICF PCC & SEP)
-
Ph.D. Candidate in Natural Medicine
-
Trauma Research Foundation conference
-
Clinical applications of Polyvagal theory with Dr. Deb Dana
-
Continuous development with Betterup
-
Working with the Pain of Abandonment, NICABM
-
Advanced Master Program on Treatment of Trauma, NICABM
-
Inner MBA, The University of New York & SoundsTrue
-
The Conscious Business Coaching program
-
The Happiness Science program
-
Women’s Leadership program, Zorig Foundation
-
The University of Western Australia, Master of Human Resources Management & Employee Relations
-
Б.Болормаа ахлах көүч нь Канад улсын Онтарио мужид амьдардаг бөгөөд дэлхийн 15 орчим оронд ажиллаж, амьдарч буй Монголчуудад эх хэл дээрээ соматик сэтгэл зүйн болон көүчинг үйлчилгээг 8 дахь жилдээ үзүүлж байна.
-
2024 оны 9 сарын 8-нд Улаанбаатар хотод 500 хүн бүхий эвент амжилттай зохион байгуулсан
-
Нийт 5000 орчим Монгол хүнд үйлчилгээ үзүүлсэн
-
Сардаа 350 орчим хүн үйлчилгээ авдаг
-
Имэйл лист, сошиал сүлжээнд 50 орчим мянган дагагчтай.
-

Та хаана ч байсан — үнэ цэнтэй, чухал нэгэн. Байгалиас заяасан гэгээн чанар, бүтээгч энергиэ нээх квант оршихуйн аялалд урьж байна.


Та ийм эрх чөлөөг мэдрэх бүрэн эрхтэй
-
Айдас, гэмшил, туйлдалтаас ангид эрх чөлөө
-
Бүтээлч энергиэ сэргээж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн эрх чөлөө
-
Үргэлж “Хэн болох, юу бүтээхээ сонгох” эрх чөлөө
-
Байгалиас заяасан бүтээлч энерги, гэгээн чанараараа орших эрх чөлөө
Та өөрийн дотоод гэрлийг асааж, амьдралын баяр хөөр, хайр, элбэг хангалуун, бүрэн бүтэн байдлаа сэргээн санах гайхамшигт аялалд нэгдэхэд бэлэн үү?
