
ХОЛБОО БАРИХ

Миний үйлчилгээг сонирхож байгаад баярлалаа, би эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Надтай үнэгүй зөвлөгөө авахын тулд доорх маягтыг бөглөнө үү.

ХОЛБОО БАРИХ

Миний үйлчилгээг сонирхож байгаад баярлалаа, би эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Надтай үнэгүй зөвлөгөө авахын тулд доорх маягтыг бөглөнө үү.
АРГА ХЭМЖЭЭ
БАЯЛГИЙН ТҮЛХҮҮРЭЭ АТГА
Мөнгөний трауманаас чөлөөлөгдөж, баялаг бүтээх нууцыг тайлах 21 хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөр
Танд дараах асуудал тулгардаг уу?
Өөрийн үнэ цэнээ бодитоор үнэлүүлж чадахгүй байх
Мөнгөтэй баян байхаас айдаг хэрнээ мөнгөгүй байхаас бас айдаг
Мөрөөдлийн бизнесээ эхлүүлэх гэхээр өөртөө эргэлзээд байгаа
Бизнес эрхэлдэг, өөрийн орлоготой ч маш их ажиллаж, стрэсстэй байх болдог
Өөртөө зориулах цаг завгүй, цагт баригдах
Хүмүүс юу гэж хэлэхээс айн ил гарч чаддаггүй байх
Олсон орлого тогтохгүй, хуримтлал үүсэхгүй байх
“Олсон ч гараад явчихдаг” хэмээн урагш хөдлөхөөс айх, төвөгшөөх
Зээл, өрийн дарамтаас гарч чадахгүй байх
Өөртөө эргэлзэж, зогсонги, итгэлгүй байдалд автах
Аливаа боломжийг өөртөө итгэлгүй байдал, эргэлзээндээ автаад алдах
Өөртөө эргэлзэж, зогсонги, итгэлгүй байдалд автах
Хууран мэхлэлт, залиланд өртөж, авлагаа авч чадахгүй стрэсстэх
Хийсэн ажлын үр дүнгээ бусдад алдах
Бие даагаад ямар нэг бизнес ажил эхлүүлэх гэхээр айдсандаа автаад хийж чаддаггүй
Санхүүгийн хувьд бие даасан хараат бус байх хүсэлтэй
Мөнгөний тухай хичнээн нь ном уншаад, подкаст сонсоод, суралцаад байгаа ч амьдрал дээр үр дүнг нь хүртэж чаддаггүй
Хүнд юм хийж өгчихөөд хөлсөө нэхэж чадахгүй, авахаас санаа зовоод, "хэрэггүй, хэрэггүй" гэдэг
Энэ бол зөвхөн таны асуудал биш. Нийтийн ухамсар, соёл, өвөг дээдэс, гэр бүлийн түүхээр МӨНГӨНИЙ ТРАУМА дамжин таны өдөр тутмын амьдралд давтагдаж буйн илрэл.
Хэрэв сайн анзаарвал таны амьдралд мөнгөний нэг хэвийн асуудал дахин дахин давтагдсаар байгаа. Энэ бол мөнгөний трауманы гинжийг тасалж, эрх чөлөөгөө олж ав гэсэн дохио.
Би чадсан учраас та ч бас чадна!
-
Аравхан жилийн өмнө дээр дурдсан бүх асуудал тулгардаг байсан.
-
Найман жилийн өмнө картдаа 500 ам. Доллартай Канад улсад анх хөл тавьж байв.
-
Бизнес эрхлэх нь байтугай, онлайнаар бусадтай хамт суралцахдаа ч маш их сандардаг. Камер руугаа харж чаддаггүй, хөлөрдөг, үг хэл гацдаг, өгүүлбэрээ дуусгаж чаддаггүй, өөртөө тун итгэлгүй байв.
-
30 хүний өмнө илтгэл тавьж чадахгүй сандарч, тайзнаас хөөгдөж байв.
-
Өөртөө маш их хөрөнгө оруулалт хийж суралцдаг ч сандрахдаа үйлчлүүлэгчээсээ мөнгө авч чаддаггүй, үйлчилгээгээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ өгдөг байв.
-
Хүмүүстэй биечлэн уулзаж бизнесээ танилцуулах зориггүй байв.
-
Нөхрөөсөө санхүүгийн хувьд бүрэн хамааралтай байгаадаа түгшиж, өдөр тутамдаа бухимдалтай, өндөр стресстэй, шөнө ч сайн унтаж чаддаггүй байв.
Харин одоо:
-
Өөрийн мөрөөдлийн бизнесээ удирдаад 7 жил болсон байна.
-
Аль хэдийн сая сая төгрөгийн орлоготой эмэгтэй бизнес эрхлэгч болов.
-
Дэлхийн 15 оронд ажиллаж, амьдардаг Монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн эксперт, көүч болов.
-
Форчунь 500 компанид көүчин үйлчилгээ үзүүлдэг АНУ- дахь байгууллагад олон улсын экспертүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна.
-
Өөрийн көүчин арга ухаанаа 100 хүнийг сургаж, цалинжуулж эхлэв.
-
Монголдоо эргэн очиж 500 хүнийг хамруулсан эвент хийж, тасалбараа амжиж авч чадаагүй хүмүүс зориулан нэмэлт суудал гаргаж байв.
-
Сөүл хот дахь Монголчууддаа зориулсан хувь хүний хөгжлийн эвент амжилттай зохион байгуулав.
-
Өөртөө бүрэн итгэлтэй болж, хүсвэл юуг ч бүтээж хийж чадна гэдгээ биеэр мэдрэв, ухаарав.
-
Санхүүгийн эрх чөлөөнд хүрээд зогсохгүй, цагийн эрх чөлөөнд хүрч бяцхан үрс, ханьдаа чанартай цаг тогтмол зориулж чаддаг болсон.
40 хүрээгүй байхдаа энэ бүхнийг бүтээлээ. Дараагийн 40 жилийн амьдрал ямар байх вэ гэж бодохоор үнэхээр догдолж байна.
Өмнө нь мөнгөтэй байхын тулд тасартлаа ажиллах ёстой гэж итгэдэг байв. Иймд 7 хоногийн долоо хоног ажиллаж, зарим өдрүүдэд шөнө 4 хүртэл ажилладаг үе байлаа.
БАЯЛГИЙН ТҮЛХҮҮРЭЭ АТГАСАН цагт мэлмий тань хурцлагдан,
сэтгэл тань зориг, итгэлээр бялхаж,
мөнхөд дүүрэн баялгийн урсгалаа нээнэ.
Мөнгөнөөс айх айдас үгүй,
хүссэнээ хийх хүч чадал, энергиэр халгиж
байх амьдралыг өөртөө нээнэ.
Хүссэнээ авах, бүтээхэд САНХҮҮ тань
үргэлжийн мөнх бэлэн байхыг зүрхээр таньсан,
түүнийгээ баталсан амьдрал таныг хүлээж байна.

Манай хөтөлбөр яагаад үр дүнтэй вэ?
Шинжлэх ухаан, сүнслэг ухаан, сэтгэл заслын техникийг багтаасан.
(Science X Soul)
Мөнгөний траумаг чөлөөлөх соматик анагаалт
Соматик анагаалт™ өөрийн боловсруулсан арга техникээр бие дэх трауманы тогтоцыг зөөлөн суллаж, амь хамгаалах зөнг тайтгаруулна. Бие тайвширмагц эрч хүч нэмэгдэн, шийдвэр гаргалт, мөнгөтэй холбоотой алив стресс намжина. Шинэ баялаг, шинэ мэдлэг хүлээн авах чадамжтай, сэтгэл уужуу орон зайтай болдог.
Тархийг дасгалжуулна
Тархиа шинэ дадалд дасгалжуулна. Анхаарлыг сайжруулан, шинэ дадал зуршилд дасгалжуулна.
Системтэй болно
Баялгийн түлхүүрээ атгах системд суралцана.
Итгэл үнэмшлээ өөрчлөх
Гипноз бүхий бичлэг, хичээлээрээ дамжуулан шинэ мэдээлэл, мэдлэг олгоно. Хуучин сөрөг сэтгэл хөдлөлөөсөө чөлөөлөгдөн, элбэг хангалуун байж болно гэх шинэ итгэл үнэмшил биеждэг.
Квант оршихуйн мэдлэг, бясалгал
Квант оршихуйн мэдлэг, бясалгал — “Оргүй хоосон”-д төвлөрөх нь оршихуйн хязгааргүй боломжид нэгдэн, хүсэл биелүүлэх нууцыг тайлах түлхүүр байдаг. Энэ аргад та суралцана.
Таны өөрчлөлтийн аялал — 3 долоо хоногт
“Танд эхлээд аюулгүй мэдрэмж төрж байж л та хүлээн авч чадна.”
1-р долоо хоног: БАЯЛГИЙН ТҮГЖЭЭГ ТАЙЛАХУЙ
-
Мөнгөний траума, энергийн блокыг тайлж, анагааж эхэлнэ.
-
Амьдралыг тань гачуудал, хомсдолд баригч андуу итгэл үнэмшлээ хална.
-
Хамгаалалтын ханыг зөөлрүүлж, хайр, элбэг хангалуун байдлаа хүлээн авах зүрх төвтэй амьдралаа бүтээж эхэлнэ.
Мэдрэгдэх өөрчлөлт: Зүрх сэтгэл зөөлөрч, эрч хүч ундарч эхэлнэ; бүтээлч санаа, боломжид нээлттэй болно. Баялагийн түлхүүрийг атгахад бие, сэтгэлээ бэлэн болно. Таны бие бол ертөнцийн сайн сайхныг хүлээн авагч сав бөгөөд энэ сав дахь сөрөг эрчмүүдийг суллаж, эерэг эрчим орох орон зайг бий болгох нь чухал.
“Баялаг хүчээр татагддаггүй — харин та хүлээн авдаг нээлттэй орон зай болдог.”
2-р долоо хоног: БАЯЛАГ БҮТЭЭХ ЭНЕРГИЙН ХУУЛЬД СУРАЛЦАХУЙ
-
Баялаг бүтээх СИСТЕМ, энергийн хуульд суралцана.
-
Зөв аргаар энергийн хуулийн дагуу манифест хийж сурна.
-
Бие, сэтгэлээ баялаг бүтээгч болоход дасгалжуулна, шинэ дадалтай болно.
-
Ертөнцийн баялгийн урсгалыг өөр лүүгээ хандуулан, элбэг хангалуун сэтгэлгээний нууцыг нээнэ.
-
Мэдрэлийн системээ баялгийн хүлээн авагч давтамжид тааруулна.
-
Өр, авлагатай холбоотой гомдол, цөхрөл, үзэн ядалтаас ангижирч, сэтгэлийн эрх чөлөөг мэдэрч эхэлнэ.
-
Зориг, өөртөө итгэх итгэлээ олж аван, хойш тавьсан хүсэл мөрөөдлийнхөө төлөө үйлдэл хийж эхэлнэ.
Мэдрэгдэх өөрчлөлт: Ирээдүйн дүр зураг тодорч, айдас, эргэлзээ суларна. Өөртөө итгэлтэй, зоригтой болж эхэлнэ.Хүсэл мөрөөдлөө биелүүлэх зам тодорно.
“Квант оршихуйн тэг цэг, оргүй хоосноос бүх бодит байдал эхэлдэг. Бүтээх гэдэг нь оргүй хоосонд нэгдэн, та аль хэдийн хэн болохоо санах үйл юм.”
3-р долоо хоног: КВАНТ ОРШИХУЙГААС БАЯЛАГ АМЬДРАЛАА БҮТЭЭХҮЙ
-
Бүхнийг тэтгэгч гэгээн оршихуйн хуульд суралцаж, оргүй хоосонд уусан шингэх бясалгалд суралцана.
-
Өнгөрсөн айдас, хязгаарлалтаас чөлөөлөгдөнь шинэ “БИ”-гээ өөртөө татна.
-
Бие, зүрх сэтгэл, оюун санаагаа нэгэн цэнэг дор оршоож, элбэг хангалуун байдлаа хүртэх, тогтоох дадал сууж эхэлнэ.
Мэдрэгдэх өөрчлөлт: Баялаг амьдралыг бүтээх нууц тайлагдаж, шинэ "би"-ээ, шинэ амьдралаа бүтээж эхлэнэ. Баялаг бүтээх цогц арга зүйтэй болно. Шинэ боломж өөрөө татагдана. Бүтээлч, урам зоригоор дүүрэн хамт олонтой болно.
21 хоногт юу өөрчлөгдөх вэ?
Мөнгөтэй эрүүл харилцаатай болж, их хэмжээгээр мөнгө олохоос айдаггүй болно.
Хөнгөхөн, өөдрөг, өөртөө итгэлтэйгээр жаргаж мөнгө олох санхүүгийн чадамжаа дээшлүүлнэ.
Бие даан өөртөө мөнгөний траума анагаалт хийх аргад суралцана.
Өөртөө итгэлтэй, зоригтой болно.
Үйлчилгээ, үнэ цэнээ бодитоор үнэлүүлж эхэлнэ.
Хүсэл мөрөөдлийнхөө төлөө үйлдэл хийж, ирээдүйдээ догдолдог болно.
Шинэ сэтгэлгээ, шинэ брэнд, шинэ дадал сууна.
Баялаг бүтээх нууцыг тайлж, баялагийн түлхүүрээ атгана.
Мөнгөний айдас, стрэсс, бухимдлыг халж, сэтгэлийн амар амгалан байдлаа олж авна.
Хорвоо ертөнцийн ивээл, сайн сайхныг хүлээн авах, даах чадамжтай болно.
Мөнгө, эд баялгаа тогтоох, өсгөх өдөр тутмын зуршилтай болж, баялагийн түлхүүрээ атгана.
Өсөлтийн сэтгэлгээ бүхий хамт олны нэг хэсэг болж, мэргэжлийн хамт олны дэмжлэгтэйгээр эрх чөлөө, эд баялагаа нээнэ.

Мэргэжлийн зэрэг, сертификат
-
Доктор Фрэнк Андерсонтой гэр бүлийн дотоод тогтолцооны суурь сургалт
-
Доктор Скотт Лайонстай соматик стрессээс ангижрах Доктор Ариэль Шварцтай хийсэн соматик EMDR
-
Соматик туршлагатай эмч 2022-2025
-
Доктор Бессел Ван дер Колктой Гэмтлийн гэрчилгээ олгох сургалт
-
Эерэг оюун ухаан, Оюуны фитнесс хөтөлбөрийн коуч
-
Шуурхай хувиргах эмчилгээний эмч
-
Мэргэшсэн ухамсартай бизнесийн коуч
-
Мэргэшсэн дэлхийн багийн коуч
-
Олон улсын дасгалжуулагчийн холбооны мэргэжлийн мэргэшсэн коуч
-
Мэргэшсэн Гүйцэтгэх Дасгалжуулагч, Гүйцэтгэх Дасгалжуулалтын Төв
Cургалт хөгжил
Б. Болормаа
Олон улсад мэргэшсэн көүч,
Соматик практишнер, (ICF PCC & SEP)
-
Ph.D. Байгалийн анагаах ухааны нэр дэвшигч
-
Гэмтэл судлалын сангийн хурал
-
Доктор Деб Данатай поливагалын онолын клиник хэрэглээ
-
Betterup-тай тасралтгүй хөгжүүлэлт
-
Орхих өвдөлттэй хамтран ажиллах, NICABM
-
Гэмтлийн эмчилгээний ахисан түвшний магистрын хөтөлбөр, NICABM
-
Өвөр MBA, Нью-Йоркийн Их Сургууль & SoundsTrue
-
Ухамсрын бизнесийн дасгалжуулалтын хөтөлбөр
-
Аз жаргалын шинжлэх ухааны хөтөлбөр
-
Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр, Зориг сан
-
Баруун Австралийн Их Сургууль, Хүний нөөцийн удирдлага, ажилчдын харилцааны магистр
-
Б.Болормаа ахлах көүч нь Канад улсын Онтарио мужид амьдардаг бөгөөд дэлхийн 15 орчим оронд ажиллаж, амьдарч буй Монголчуудад эх хэл дээрээ соматик сэтгэл зүйн болон көүчинг үйлчилгээг 8 дахь жилдээ үзүүлж байна.
-
2024 оны 9 сарын 8-нд Улаанбаатар хотод 500 хүн бүхий эвент амжилттай зохион байгуулсан
-
Нийт 5000 орчим Монгол хүнд үйлчилгээ үзүүлсэн
-
Сардаа 350 орчим хүн үйлчилгээ авдаг
-
Имэйл лист, сошиал сүлжээнд 50 орчим мянган дагагчтай.
-

Та хаана ч байсан — үнэ цэнтэй, чухал нэгэн. Байгалиас заяасан гэгээн чанар, бүтээгч энергиэ нээх квант оршихуйн аялалд урьж байна.
Эрчимжүүлсэн хөтөлбөртөө тавтай морил.
Хичээл Эхлэх огноо
2026/08/17
2026.08.17-нд Болормаа көүчтэй анги нийтээрээ уулзах хөтөлбөрийн эхний уулзалт
Хөтөлбөр үргэлжлэх хугацаа
21 хоног
Богино хугацаатай эрчимжүүлсэн гэдгээрээ онцлог. Танд дахин 7 хоног бүх хичээлээ давтах боломж олгоно.
Онлайнаар
Тусдаа сургалтын платформ
sagemongols.mn.co платформд нэгдэн вэб болон мобайл аппликейшнээс үзнэ.
Үнэ
279'000₮
08 сарын 10-аас өмнө бүртгүүлсэн хүмүүст эртэч шувуухайн 600,000төг үнэ цэн бүхий бонус бэлэгтэй.
Та "Бүртгүүлэх" гэсэн товчлуур дээр дарахад Фэйсбүүк чатаар тань "Bolormaa Coach" хуудаснаас мессеж очих бөгөөд, ердөө 2 алхмын дагуу чатаараа маш хялбараар бүртгүүлээрэй.

Нэмэлт урамшуулал - БОНУС
Дээрээс нь нэмээд нийтдээ 800'000 төг үнэ бүхий нэмэлт бонусуудыг хүлээн авах боломж танд байна.
Хомсдолын сэтгэлгээг халах тэмдэглэлийн хуудас PDF
Үнэ цэн
150'000₮
“Чин хүсэлд тань хөтөлье” 6 цагийн сургалт, төлөвлөлтийн хуудастай (8 сарын 10-аас өмнө бүртгүүлсэн хүмүүст)
Үнэ цэн
400'000₮
Стрессээс хамгаалах амьдралын хэмнэл төлөвшүүлэх тэмплэйт
Үнэ цэн
50'000₮
"Амьдралын төлөвлөлт" 2 цагийн хичээл (8 сарын 10-аас өмнө бүртгүүлсэн хүмүүст)
Үнэ цэн
200'000₮
БОНУС 1
БОНУС 2
БОНУС 3
БОНУС 4

Б. Болормаа
Олон улсад мэргэшсэн көүч,
Соматик практишнер, (ICF PCC & SEP)
Мэргэжлийн зэрэг, сертификат
-
Доктор Фрэнк Андерсонтой гэр бүлийн дотоод тогтолцооны суурь сургалт
-
Доктор Скотт Лайонстай соматик стрессээс ангижрах Доктор Ариэль Шварцтай хийсэн соматик EMDR
-
Соматик туршлагатай эмч 2022-2025
-
Доктор Бессел Ван дер Колктой Гэмтлийн гэрчилгээ олгох сургалт
-
Эерэг оюун ухаан, Оюуны фитнесс хөтөлбөрийн коуч
-
Шуурхай хувиргах эмчилгээний эмч
-
Мэргэшсэн ухамсартай бизнесийн коуч
-
Мэргэшсэн дэлхийн багийн коуч
-
Олон улсын дасгалжуулагчийн холбооны мэргэжлийн мэргэшсэн коуч
-
Мэргэшсэн Гүйцэтгэх Дасгалжуулагч, Гүйцэтгэх Дасгалжуулалтын Төв
Cургалт хөгжил
-
Ph.D. Байгалийн анагаах ухааны нэр дэвшигч
-
Гэмтэл судлалын сангийн хурал
-
Доктор Деб Данатай поливагалын онолын клиник хэрэглээ
-
Betterup-тай тасралтгүй хөгжүүлэлт
-
Орхих өвдөлттэй хамтран ажиллах, NICABM
-
Гэмтлийн эмчилгээний ахисан түвшний магистрын хөтөлбөр, NICABM
-
Өвөр MBA, Нью-Йоркийн Их Сургууль & SoundsTrue
-
Ухамсрын бизнесийн дасгалжуулалтын хөтөлбөр
-
Аз жаргалын шинжлэх ухааны хөтөлбөр
-
Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр, Зориг сан
-
Баруун Австралийн Их Сургууль, Хүний нөөцийн удирдлага, ажилчдын харилцааны магистр
-
Б.Болормаа ахлах көүч нь Канад улсын Онтарио мужид амьдардаг бөгөөд дэлхийн 15 орчим оронд ажиллаж, амьдарч буй Монголчуудад эх хэл дээрээ соматик сэтгэл зүйн болон көүчинг үйлчилгээг 8 дахь жилдээ үзүүлж байна.
-
2024 оны 9 сарын 8-нд Улаанбаатар хотод 500 хүн бүхий эвент амжилттай зохион байгуулсан
-
Нийт 5000 орчим Монгол хүнд үйлчилгээ үзүүлсэн
-
Сардаа 350 орчим хүн үйлчилгээ авдаг
-
Имэйл лист, сошиал сүлжээнд 50 орчим мянган дагагчтай.
-
Энэ хөтөлбөрөө өөртөө оруулсан мянга мянган доллар, олон зуун цагийн ганцаарчилсан болон бүлгийн уулзалтын туршлага, дэлхийн шилдэг сэтгэл засалч, багш нараас авсан консалтинг уулзалт, амьдралдаа туршиж, үр дүнг нь амссан системдээ тулгуурлан бүтээлээ.
Оролцогчдын үр дүнгийн яриа
Өөр дээрээ эдгэрэл хийснээр мөнгө, санхүү, бизнес, карьер дээр гарсан өөрчлөлт амжилтаа хуваалцсан оролцогч нартаа баярлалаа.





